Skip to main content

Бараа материалын бүртгэл

Барааны төрөлд данс болон дотоод кодны тохиргоо байх учир бараа материалын бүртгэл хөтлөхдөө анхаарах хэрэгтэй.

  1. Барааны төрлийн нэр
  2. Барааны данс
  3. Дотоод код

Барааны бүртгэлийн төв цонхонд барааны жагсаалт

  1. Нэмэх
  2. Засварлах
  3. Excel-тайлан

Шинээр бараа бүртгэх

  1. Төрөл сонгох
  2. Баркод оруулах
  3. Дотоод код
  4. Барааны нэр оруулах
  5. Богино нэр оруулах
  6. Нэмжих нэгж сонгох
  7. Өртөг оруулах
  8. Зарах үнэ ([бодох] чагталбал өртөгөөс зарах үнэ тооцох)
  9. Хэрэв бараа борлуулдаг худалдааны байгууллага бол
  • Бэлтгэн нийлүүлэгч сонгох
  • Брэнд сонгох
  • Ангилал сонгох
  • Татварын төрөл сонгох
  • Нөөцийн доод хэмжээ сонгох
  • НӨАТ-бодох эсэх (бодох бол 1)
  • Бөөний тоо
  • Бөөний үнэ

Зэргийг оруулж бараа бүртгэнэ.

Барааны мэдээлэл өөрчилөх

Тухайн бараан дээр очоод маусаар 2 товшиход тухайн барааг засах цонх руу орно.

Эндээс нэмэх шаардлагтай болон гүйцээж бөглөх мэдээлэлээ оруулаад хадгалах боломжтой.

Бараааны нэрс устгах

Бараагаа сонгоод устгах дарж барааны мэдээлэлийг системийн бүртгэлээс устгана. Эхний үлдэгдэл болон орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй бол устгах боломжтой.

Хэрэв тайлан тооцоо гарахаас өмнө алдаатай гүйлгээ хийгдсэн, залруулах шаардлагатай гэж үзвэл орлого ба зарлагын гүйлгээг устгасны дараа зарааг устгаж болно.

Барааны мэдээлэлийг бөөнөөр нь өөрчилж засах бол барааны төрлөөс бусад мэдээлэлийг чөлөөтэй засах боломжтой. Барааны төрөл нь санхүүгийн данстай холбоотой хамаагүй өөрчилбөл тайлангийн мэдээ зөрүүлэх талтай тул өөрчилөлт хийхийг хориглоно.

Ижил данстай барааны төрлийг өөрчилж болно.

Бусад барааны мэдээлэлийг олноор нь өөрчлөх:

  • Хэмжих нэгж
  • Брэнд
  • Бараа бэлтгэн нийлүүлэгч солих
  • Борлуулалтын ангилал сонгох
  • Хөнгөлөлт тооцохгүй бараа болгох
  • Хөнгөлөлтийн хувь оруулах жишээлбэл сонгосон барааны хөнгөлөлтийн хувийг 5% болгох.
  • НХАТ буюу нийслэлийн татвар
  • Багц доторхи тоо гэх мэт мэдээлэлийг олноор нь сонгон засах боломжтой.

Төрөл бүлгийн бүртгэл. Бараа материалаа олон төрөл бүлэгт хуваах шаардлагатай худалдааны байгууллагад төрөл дотроо бүлэгт хамааруулан ангилах шаардлага гардаг.

Барааны бүлэг рүү орохдоо барааны төрлийн бүртгэлээс маусаар 2 товшиж барааны бүлгийн бүртгэл рүү орно.

Худалдааны байгууллага ч цөөн бараатай дэлгүүр, кофешоп, ресторан бараагаа бүлгээр ангилах шаардлагагүй.

Брэндийн бүртгэл

Бараа материалын лавлагааны бүртгэлийг барааны бүртгэл хөтлөх үедээ нэмэх өөрчлөх боломжтой.

Лавлагааны мэдээлэл оруулахдаа:

  1. Үндсэн цэсээс бүртгэх
  2. Бараа бүртгэх цонхноос бүртгэх боломжтой.

Барааны бүртгэл

  1. Барааны төрөл сонгох
  2. Баркод уншуулах үед тухайн барааны мэдээлэл лавлагааны системд бүртгэгдсэн бол
    1. Барааны нэр
    2. Богино нэр
    3. Хэмжих нэгж зэрэг мэдээлэл орж ирнэ.
  3. Дотоод код автоматаар нэмэгдэнэ. Давхацвал алдаа зааж хадгалахгүй тул давхацлыг арилгах
  4. Барааны нэр оруулах Хэрэв мэдээлэл баркод уншуулахад гарч ирээгүй бол
  5. Богино нэр оруулах
  6. Хэмжих нэг сонгох
  7. Эхний үлдэгдэл оруулах бол өртөг оруулах,
  8. Зарах үнэ оруулах

Худалдааны байгуулага бол

  1. Бэлтгэн нийлүүлэгч оруулах үндсэн нийлүүлэгч байгууллага сонгох
  2. Барааны бүлэг оруулах
  3. Брэнд оруулах
  4. Ангилал оруулах энд борлуулалтын ангилал оруулна.
  5. Татварын төрөл энгийн(1), хөнгөлөгдөх (2) болон чөлөөлөгдөх (3)
  6. Нөөцийн доод хэмжээ агуулахад байх хамгийн доод хэмжээг заана.
  7. НХАТ бараа бүтээгдэхүүн хотын татвар ноогдуулах бараа бол 1 үгүй бол тэмдэглэхгүй
  8. Бөөний тоо бөөний үнээр бодож эхлэх тоо хэмжээ
  9. Бөөний үнэ

Бүх мэдээлээ оруулсаны дараа хадгалах дарж мэдээлээ ситемд оруулах дараагийн бараагаа оруулах бол нэмэх дарна уу.

Шинэ бараа нэмэх бол

Шинэ товчин дээр дарахад:

  1. бараа нэмэх цонх цэвэрлэгдэж шинэ баруу оруулахад бэлэн болно.
  2. Барааны дотоод код нэгээр нэмэглэнэ.

Нэмэгдсэн бараанууд барааны жагсаалтанд орж ирнэ.

Хөнгөлөлтийн картын бүртгэл

Бараан орлого буюу худалдан авалтын бүртгэл

  1. Агуулах сонгох орлого авч байгаа агуулахаа сонгоход баримтын дугаар автоматаар өгөгдөнө.
  2. Бараа хүлээж авсан хугацаа оруулах
  3. Гүйлгээний төрөл бонгох
  4. Бараа нийлүүлсэн хариуцагч буюу нийлүүлэгч байгууллага сонгох
  5. Гүйлгээний утга оруулах
  6. Татвартай эсэхийг сонгоод enter дарахад бараа оруулах цонхонд шинэ мөр нэмэгдэнэ.

  1. Энд барааг сонгохдоо
    1. Баркодоор сонгох
    2. Нэрээр сонгох боломжтой
  2. Бараа сонгоод цааш товч дарахад барааны үнэ өмнө бүртгэсэнээр орж ирнэ. Барааны үнэ баримтан дээр байгаагаар оруулах
  3. Тоо хэмжээ оруулаад цааш товч дарахад бүгд дүн бодогдоно.
  4. Татвар тооцох бол татвар тооцох чагтлах

  1. Тухайн баримтанд ирсэн дараагийн барааг оруулахын тулд барааны нэр кодноос доош товчийг дарна.
  2. Баримтанд байгаа бүх бараагаа бүртгэж дууссан бол хадгалах дарж барааг бүртгэнэ.
  3. Баримтаа хадгалсаны дараа ерөнхий журналд бичигдсэн байдлыг харж дансны тохиргоо бүрэн хийгдсэн эсэхийг

  1. Компанийн бүртгэлийн бодлогын дагуу ерөнхий нягтлангаас тохируулсан бараа материалын дансны тохиргоон дээр сонгосон дансны дагуу дотоодын зах зээлээс худалдан авсан барааны өрийн дансны кредитэд нийт дүнгээрээ

Ангилал D нь бараа материал орлогын дансны тохиргоог хадгална. Ерөнхий няглтлангаас дансны өрийн бичилтийг давхардуулахгүй байх үүднээс бараа материалын орлого авах үед тухайн үед тооцоо үүссэн эсэхээс үл хамааран бэлтгэн нийлүүлэгчийн өрийн дансанд авахаар тусгасан байдаг. Энэ нь барааг хаанаас орж ирсэн түүхийг санхүүгийн бүртгэлд тусгаж өгөх давуу талтай юм.

  1. Харин барааны данс нь барааны төрлийн бүртгэлд тусгагдсан байгаа бөгөөд орлог авах үед өөр өөр барааны дансны дебитэд

  1. Татварын дансны тохиргооны дагуу худалдан авалтын НӨАТ-н дансны дебит талд тусгагдсан байна.

Борлуулалт

Борлуулалт бүртгэх

  1. Агуулах сонгох
  2. Огноо
  3. Гүйлгээний төрөл сонгох
  4. Баримтын дугаар автоматаар
  5. Харилцагч буюу худалдан авагч сонгох
  6. Гүйлгээний утга оруулах
  7. Борлуулагч сонгох
  8. Гэрээт ажилд хамаарах бол сонгох
  9. Татварын төрөл сонгоод цааш товч дарж бараа оруулах цонх руу орох
  10. Бараа сонгохдоо
  11. Баркод болон дотоод кодоор сонгох
  12. Нэрээр хайлт хийж сонгох
  13. Тоо хэмжээ оруулж цааш товч дараад НӨАТ-тэй эсэхийг сонгоод хадгалах дарж сиситемд оруулна.
  14. Хадгалах үйлдлийн дараа журналын бичилт харах

  1. Барааны өртгийн тохиргоо (a)
    • ББӨ-н дебит тохиргоо нь журналын төрлийн бүртгэлд байдаг
    • Бараа материалын кредит тохиргоо барааны тарлийн бүртгэлд

  1. Бараа борлууалтын ББӨ материалын өртгийн данс.

  1. Борлуулалтын бичилтүүд (b)
    • Худалдааны авлагын дебит
    • Борлуулалт кредит
    • НӨАТ-н өрийн кредит

Барааны зарлагад шууд зардалд бүртгэж буй барааны бүртгэл орно.

Зардлын дансны тохиргоо. Гүйлгээний тохиргоонд байгаа z-ангилалын дансны тохиргооны зөвхөн дебит талын данс

Шаардах буюу зарлагын гүйлгээний кредит данс нь барааны өөрийн нь данс барааны төрлийн бүртгэлд байгаа.

Шинэ гүйлгээ оруулах

  1. Агуулах сонгох
  2. Огноо
  3. Гүйлгээний төрөл сонгох
  4. Баримтын дугаар автоматаар хөтлөгдөнө.
  5. Гүйлгээний утга
  6. Гэрээт ажилд хамаарах бол сонгоод цааш
  7. Бараа сонгох

  1. Тоо хэмжээ оруулах
  2. Хадгалах товч дарж гүйлгээг системд бүртгэнэ.
  3. Баримт хэвлэх боломжтой.

Зардлын гүйлгээний дансны бичилт

  • Бараа материалын кредит
  • Сэлбэг хэрэгсэлийн зардлын дебит

Бараа материалын тайлан

Багцаар нь өөрчлөх боломжтой үйлдэлүүд

  1. Барааны төрөл
  2. Барааны бүлэг
  3. Хэмжих нэгж
  4. Брэнд
  5. Нийлүүлэгч
  6. Ангилал
  7. Хөнгөлөлт тооцохгүй болгох
  8. Хөнгөлөлтийн хувь оруулах
  9. Нийслэлийн татвар тооцох эсэх
  10. Багцын доторхи тоо хэмжээ зэрэг мэдээлэлийг бөөнөөр нь өөрчлөх боломжтой.