Ерөнхий журналын бүртгэл
Ерөнхий журналын бүртгэлд доорхи журналуудын гүйлгээ данс болон харилцагчаар дэлгэрэнгүйгээр тусгагдана.
- Бэлэн мөнгө
- Харилцах
- Авлага
- Өр төлбөр
- Бараа материалын худалдан авалт
- Борлуулалтын журнал
- Хангамж зардал
- Үндсэн хөрөнгийн орлого
- Үндсэн хөрөнгийн зарлага
- Үндсэн хөрөнгө актлах зэрэг журналуудын
гүйлгээ анх бүртгэсэн журналын нэрээр ордог.
Ерөнхий журналын гүйлгээний түүвэрээс хийж болох үйлдүүд
- Нэмэх Ерөнхий журналын гүйлгээ нэмэх, Ерөнхий журналын гүйлгээ нь голдуу бусад журналаас орж ирэх бөгөөд шууд ерөнхий журналд хувиарлах тохируулах гүйлгээг бүртгэж болно.
- Засварлах Тухайн мөрөнд багуу гүйлгээг засварлах
- Дансны хуулга идэвхтэй болон сонгосон бансны хуулга хэвлэх
- Гүйлгээний тайлан
- Excel рүү хөрвүүлэх
- Тайлан pivot –Pivot тайлан хэвлэх Excel рүү хөрвүүлж авч болно.
- Данс холбох
- Гүйлгээ татах
- Устгах
Гүйлгээний түүвэр татаж үзэх нөхцөл хугацаа болон дансаар:
- Эхлэх дуусах огноо
- Духайн сонгосон дансаар болон бүх дансаар сонгох
- Нээх (хайх) товч дарж журналын тухайн хугацааны гүйлгээний түүврийг нээх
Ерөнхий журналд бүх туслах журналын гүйлгээ болон туслахгүй хийгддэг гүйлгээнүүд хамрагдана.
Туслах журнал дээр хийгдсэн гүйлгээнүүдийн харьцсан данс нь бичигдсэн бол ерөнхий журнал руу орж ирэх бөгөөд тэнцсэн байна.
Гүйлгээний төрөл нь тухайн гүйлгээ аль журналаас бичсэнийг илэрхийлнэ.
Pivot –тайлан pivot шинжилгээ хийх
Журналын гүйлгээний дүн шалгах
1.Ерөнхий журнал ба авлагын журнал
Ерөнхий журналаас гүйлгээний төрлөөр авлагын бүртгэлийн гүйлгээг сонгох
Авлага болон урьдчилж гарсан зардлын журналын авлагын бүртгэлийн дүнг шалгах
Бусад журналаас оруулж ирээгүй зөвхөн авлагын бүртгэлээс шууд авлагад бүртгэсэн гүйлгээний жагсаалт.
Бараа материалын орлогын баримтын дүн ба ерөнхий журналд байгаа барааны худалдан авалтын дүнг таарч байгааг
Дансны тохиргоо
D-дебит гэсэн утгаар бараа материалын худалдан авалт буюу орлого эхний үлдэгдлийн дансны тохиргоог Санхүү->Лавлах-> Гүйгээний дансны тохиргоо цэсээр орж тохируулна. Дебит данс нь барааны төрлөөс хамааран өөр өөр байж болох бөгөөд кредит талын дансныг тохируулна.
Энэ жишээнээс харахад бараа материалын орлогыг баримт нь ерөнхий журналд орж ирэхдээ
- НӨАТ-н дебит
- Бараа материалын дебит
- Бэлтгэн нийлүүлэгчийн өрийн кредит дансуудад мөн өр төлбөрийн журналд бичигдэнэ.
Урьдчилан тохируулсан дансны дагуу бараат материалын нярав болон нягтлангууд ойлгомжтой төрлийг сонгон гүйлгээг оруулна.
Барааны орлого авах үед D-р эхэлсэн бүх дансуудыг сонгох боломжтой.
Гүйлгээний төрөл:
- D – барааны худалдан авалт орлого, эхний үлдэгдэл
- K- барааны зарлага борлуулалт
- Z- бараа зардалд шууд гаргах
- M- барааны дотоод гүйлгээ
- UD- хөрөнгийн орлого, худалдан авалт, эхний үлдэгдэл
- UE-хөрөнгийн элэгдэл
- UK-хөрөнгийн борлуулалт, зарлага
- UZ- хөрөнгө актлах зэрэг гүйлгээний төрлүүд нь зөвхөн тухайн бүртгэлдээ харагдаж сонгох боломжтой байдаг.
Pivot –тайлангаар орж дансны дүнг шалгах
Шинэ гүйлгээ оруулах
Авлагын дансаар хийсэн гүйлгээ авлагын журналд очино. Ерөнхий журналаас оруулсан тул гүйлгээний төрөл нь
Гүйлгээ засварлах
Гүйлгээний мөрөн дээр хоёр товшиж засах цонх руу орно.
Тухайн сонгосон мөрөнд байгаа дансны хуулна харуулна.
Ерөнхий журналын гүйлгээний түүвэр
Excel-рүү хөрвүүлж авах
Бараа материалын гүйлгээ татах таталт буцаах
Гүйлгээ устгах
Гүйлгээ баланс
Ерөнхий журнал нийт дүнгээрээ тэнцэж бүх журналын гүйлгээ ерөнхий журналд тусгагдсан бол дараагийн хийх үйлдэл нь гүйлгээ баланс бодуулах болно.
Ханшийн тэгшитгэл
Тухайн оны валютын ханшийн бодит ашиг алдагдлыг бодохдоо 12 сарын 31 –ны өдрийн монгол банкны ханшаас үүссэн зөрүүгээр тооцно.
Найдваргүй авлагын хасагдуулгыг автоматаар бодохгүй
Дансны гүйлгээний задаргааг гүйлгээ балансаас задлаж харах гэж буй дансан дээр хоёр товшиж дансны зарадгаа (ерөнхий журнал) руу орно.
Ерөнхий журналаасаа дамжин анхан шатны бүртгэл рүү (эрхээс хамаарна) орно.
Ерөнхий журнал хэвлэх
Гүйлгээ баланс хэвлэх
Гүйлгээ баланс болон тайлан гаргахад анхаарах зүйл
- Авлага болон өр төлбөрийн журналын сөрөг утгатай үлдэгдэл
- Элэглдэл, тайлангийн алдагдалаас өөр данс хасахтай гарах ёсгүй.
- Тайлан тэнцсэн байх
- Орлого зарлагын нэгдсэн дансанд хаалт хийсэн байх.
- Туслах (бэлэн мөнгө, харилцах, бараа авлага ба өр төлбөрийн журналд ) болон ерөнхий журналуудад алдааны мэдэгдэл байгаа эсэхийг шалгах
- Харилцахын хуулга банктай тулгах
- Борлуулалт ebarimt.mn дүнтэй таарч байгаа эсэхийг шалгах
Санхүүгийн тайлан
Гүйлгээ балансын дараа санхүүгийн тайлан бодуулна.
- Тайлан тэнцэл
- Орлогын тайлан
- Үр ашгийн тайлан
- Мөнгөн гүйлгээний тайлан
- Тайлангийн тодруулга
- Тайлан хэвлэх (бүх тайлан нүүртэй)
- Тайлан хэвлэх (тухайн идэвхтэй байгаа тайлан)
- Шинэчлэх тайлангийн тохиргоо шинэчлэх
Тайлан тэнцэл бодохдоо өөр хавтасаас тайлан тэнцэл гэсэн (улаанаар хүрээлсэн хэсэгт дар) хавтас руу шилжихэд шинээр бодогдоно.
Тайлан тэнцлийн хөрөнгө ба ар талбөрийн үлдэгдэл тэнцэж байх естой.
Орлогын тайлан
Үр ашгийн тайлан
Мөнгөн гүйлгээний тайлан
Бүх тайлан шууд хэвлэх эсвэл PDF-файлаар татаж авах.
Тайлангийн бодолтын тохиргоо нь (СТ1, СТ2) дансны төлөвлөгөөнд байдаг
- Тайлан сонгох
- Тайлан тэнцэл->
- Тохиргоо ->
- Тайлан сонгох ->
- Үзүүлэх –ээр тохиргоо хийх тайланг нээх
- Тохиргоо хийх
- Хадгалах
- Үйлдэл баганд ашигласан түлхүүр үгнүүд
- Тайлан тэнцэлд (+ дүнг нэмэх, st- CT1-ийн дүнг гаргах )
- Орлогын тайланд(k+ кредит дүнг нэмэх, d- дебит дүнг хасах, s1 нийлбэрийг авах, z+ ялгаварыг нэмэх)
- Үр ашгийн тайланд (he+ эцсийн үлдэгдэл нэмэх, hy+ эхний үлдэгдэл нэмэх, s1 нийлбэр дүн авах )
Тайлбар: Тухайн тайлангийн 1.1.01- 1.1.10 –н хоорондох дүнг нэгтгэж тухайн багананд оруулах.